Skip to content
+976-11-319017 info@ubiff.mn

XVI УДААГИЙН УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН БАГЦ ТАСАЛБАР БОРЛУУЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

   “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) 16 дахь жилдээ 2024 оны 10-р сарын 16-22-ны хооронд “Тэнгис”, “Өргөө-Шангри ла” салбар, “Cinema next”  кино театруудад зохион байгуулагдах гэж байна.

Наадмын хүрээнд ХБНГУ, АНУ, Франц, Итали, Хятад, Энэтхэг, Норвеги, Их Британи тэргүүтэй улс орнуудын шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэхээс гадна баримтат кино үзвэр, “Залуу үзэгч” кино хөтөлбөр, Санденс кино наадам болон Кино нүүдэл хамтарсан форум, уран бүтээлчдийн чадамжийг дээшлүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх “Авдраа уудал” сургалт, “Үзэхийн хязгаар” Монголын сонгомол кино уран бүтээл зэрэг хэсгүүдээр цар хүрээгээ тэлж байна.

Наадмын багц тасалбарт нээлтийн кино үзвэр болон олон улсын кино үзвэрүүд багтсан ба 2024.10.01-нийг дуустал www.ticket.mn сайтаар борлуулагдана.

     

Наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 11 319015 дугаар, https://www.facebook.com/UBIFF/ фэйсбүүк хуудас, www.ubiff.mn сайт болон marketing@artscouncil.mn хаягаас авна уу. 

Сошиал хуудсууд:

https://www.ubiff.mn/ 

https://www.facebook.com/UBIFF 

https://www.instagram.com/artscouncilofmongolia/ 

Back To Top