Трио
”Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол кино хөтөлбөрийн үзвэрээс танилцуулж байна.
ТРИО
Жам бол Монголын хөдөө нутагт төрсөн дауны синдромтой хүү юм. Ээж нь хүүгээ ялгаварлан гадуурхалтаас хамгаалах гэж хүмүүсээс зайдуу амьдрах замыг сонгожээ. Онгон байгалийн дунд Жам хүү эрүүл саруул өсч, эрийн цээнд хүрнэ. Дауны синдромын бэрхшээлүүд байх боловч Жам ээжийнхээ асаргаа халамжийн ачаар ахуйн ажлыг хэнээс ч дутахгүй хийж сурна. Өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр өндөр настай ээж нь нэг өдөр өөд болно.
Найруулагч: Д.Баттөмөр
Кино зохиол: Д.Баттөмөр, О.Aлтангэрэл
Шагнал:
2022 оны Варшавын олон улсын кино наадмаар дэлхийн нээлтээ хийнэ.
2022 оны Тайландын олон улсын кино наадмын “Шилдэг кино” шагнал.
2022 оны Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын тусгай хэсэгт сонгогдсон.