“Улаанбаатар” олон улсын кино наадам “Онцлох орон” БНСУ-ын кино үзвэрээс танилцуулж байна.
ДАРААГИЙН СОХИ
Сохи бол мэргэжлийн сургуулийн ахлах ангийн сурагч. Тэрээр томоохон интернет үйлчилгээ үзүүлэгч компанийн дуудлагын төвд дадлагажих болсондоо догдлох авч, мөнөөх нэр төртэй оффисын ажил нь хар дарсан зүүд болж хувирна. Ажил нь Сохи шиг шазруун охин ч сүрдмээр бэрхийн дээр, жинхэнэ ажилтны цалингийн өчүүхэн хувийг л авдаг аж. Тэрээр аажмаар уурлаж бухимдах, урам хугарах зэрэгцэж, дарамтанд орох агаад энэ бүхэн эцэстээ охиныг үхэлд хүргэнэ. Уг хэргийг мөрдөгч Ө Южин хариуцна. Тэрээр үхлийн уг шалтгааныг тодруулахын тулд Сохигийн мөрөөр орж, эргэн тойрных нь хүмүүсийг мөрдөнө. Хэргийг шалгах явцад энэ явдлын ард төсөөлснөөс нь ч илүү бухимдмаар, сэтгэл эмзэглэм зүйлс буйг олж мэднэ.
Найруулагч: Чон Жу-ри
Өмнөд Солонгос
Шагнал: Канны кино наадмын “Шүүмжлэгчдийн долоо хоног” хэсгийн хаалтын киногоор сонгогдсон.
2022 оны Фантазиа олон улсын кино наадмын “Шилдэг найруулагч” шагнал хүртсэн.