Skip to content
+976-11-319017 info@ubiff.mn

“ Улаанбаатар“ олон улсын кино наадам “Онцлох орон“ БНСУ-ын кино үзвэрээс танилцуулж байна.

ЦЭЭР
Солонгос улсад хүүхдээ гурван долоо хоногтой болохоос нааш, оршуулгын будаалга цагаалгад очиж болохгүй хэмээх сүжиг бий ч, Вү-жин үүнд итгэдэггүй. Тэрбээр хуучин найз бүсгүй нь өөд болсон тухай зурвас аваад, эхнэрийнхээ ятгасныг ч тоолгүй оршуулгад очиж, гашуудлаа илэрхийлнэ. Мөнөөх өдрөөс хойш жигтэй явдал тохиолдож эхлэх агаад нярай нь ямар ч шалтгаангүй өвдөж орхино. Эхнэр нь түүнийг дэлгүүрээс хоёр зүйл, танихгүй хүнээс нэг зүйл хулгайлах дом хийж, гай барцадаа өрөөл бусдад шилжүүлэхийг шаардана.
Зохиолч, найруулагч: Парк Кан
БНСУ
Энэхүү бүтээл нь 26 дахь Бусаны олон улсын кино наадмын “Шинэ урсгал” уралдаант хэсэгт нээлтээ хийсэн юм.
Back To Top